***SoNoR.mN*** Бүгд энд -
• Нүүр хуудас
• Үндсэн сайт
• Дуу хөгжим
• Форум
• Button
• Онлайн тоглоом
• Баннер
• Love метр
• Speed метр
• Зочлын дэвтэр
• Холбоо барих
• Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн дуунууд

Цэлмүүн- Хайр...
Opozit- Сүүли...
Цэцэ- Цэнхэр ...
Хаянаа- Манай...
Х-түц-Жижигхэ...
Ноён Бондгор-...

1:02 PM
Чойном Залуу нас
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!
Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Мэдээний төрөл: Өгүүллэг, Яруу найраг | Үзсэн тоо: 141 | Мэдээг нийтэлсэн: beg1n | Үнэлгээ: 0.0/0
Санамсаргүй сонгогдсон нийтлэл:
-GTA san Andress
-Халуухан хөхтэй болох энгийн арга
-ICE AGE 3 (pc game)
-Donkey's Caroling Christmas ( шууд үзэх )
-Рэппэр Gee тэй хийсэн ярилцлагыг хүргэж байна

Бүх сэтгэгдлийн тоо: 4
Нэр: Bulhaanaa
Бичсэн: o9crewErka | Огноо: 2011-01-06, 5:32 AM

goe goe
0
4
Нэр: tegshee
Бичсэн: | Огноо: 2010-10-25, 11:40 AM

goy shuleh bnaaa Choinomiin margash gdg shulgiig niitelne uu
0
3
Нэр: tsogoo
Бичсэн: beg1n | Огноо: 2010-09-10, 1:04 PM

ок ок smile smile
0
2
Нэр: uganbat
Бичсэн: ogre | Огноо: 2010-09-08, 6:11 PM

За андаа одо мэдээ сайн хийгээрэй
0
1
Нэр *:
Мэйл хаяг:
Нууц үг *:
Цаг хугацаа

Мэдээний төрөл
Программ хангамж
Фото мэдээлэл
Гар утсанд
Элдэв видео
Мэдээ мэдээлэл
Кино, хүүхэлдэй
Клип
Тоглоом
Яруу найраг
СS
Кпоп
Монгол нутаг
Хичээл
Сонжоо
Бусад

Хайх

Хэрэглэгчийн булан
Зочин
Нэр:
Нууц үг:

Онлайн хэрэглэгчид

Манай сүлжээнд 1
Зочин: 1
Гишүүн: 0

Онлайн туслах

Админ SoNoR

Тоолуур

Free counter and web stats

Таны мэдээлэл

IP

Онлайн радио

Санал асуулга

Та ямар вирусны программ ашигладаг вэ?

Бүх санал: 424

Шинэ гишүүд

Нэр:өнөболд
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:duvaanjav
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:tsetsegmaa
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:enkhbat
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:budkhuu
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:budkhuu
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:uyangaa
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:wlaan
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:zoloo
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:Shurentsetseg
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:Пүрэвжамц
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:bolortuya
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:monhjargal
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:temuujin
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:buyanjargal
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн

Манай баннер

Манай сайт таалагдаж байгаа бол манай баннерийг өөрийн сайт болон блог дээрээ тавина уу

Жижиг чат

Бидэнтэй нэгдээрэй

Designed by Amartsog of the www.SONOR.mn © 2012
Сайтад тавигдсан мэдээ материалыг ашиглахыг хатуу хориглоно!
Нvvр хуудас
Sonor music
Sonor chat
LOVE meter
S Operator