***SoNoR.mN*** Бүгд энд -
• Нүүр хуудас
• Үндсэн сайт
• Дуу хөгжим
• Форум
• Button
• Онлайн тоглоом
• Баннер
• Love метр
• Speed метр
• Зочлын дэвтэр
• Холбоо барих
• Бүртгүүлэх

Шинээр нэмэгдсэн дуунууд

Цэлмүүн- Хайр...
Opozit- Сүүли...
Цэцэ- Цэнхэр ...
Хаянаа- Манай...
Х-түц-Жижигхэ...
Ноён Бондгор-...

8:20 PM
Гар утсанд донтогч гэж хэн бэ ?

Хаа холоос хүний дуу хоолойг дамжуулах хэрэгсэл болсон телефон утасны түүх нэг биш зуунаар хэмжигдэх нь ойлгомжтой. Гэхдээ цахилгаан телефон утас тийм ч эрт биш дөнгөж XIX зууны эцсээр л бий болсон. Тухайн үед "телефонофоби” буюу "телефон утаснаас айх” гэгч өвчин нэлээд дэлгэрч байжээ. Харин одоо түүнээс айдаг нь өдрийн од шиг болсон ч маш олон хүн телефон утастай холбоотой өөр өвчнөөр өвчлөх боллоо. Энэ нь "телефономани” буюу гар утсанд донтох өвчин юм. Анхны телефономаниуд утсан холбоо дөнгөж тавигдаж эхэлж байхад л бий болсон гэдэг. Харин гар утас өргөнөөр хэрэглэх болсон өнөө үед жинхэнэ үй олныг хамарсан үзэгдэл болжээ. Та эргэн тойрноо ажиглаад үз дээ. Гар утсаар ярьж яваа хүн заавал олж харах болно. Гэхдээ энэ нь бүгд донтон болсон гэсэн үг бас биш. Бидний ихэнх нь гар утас хэдийгээр чухал хэрэгтэй ч түүнгүйгээр бүрэн дүүрэн аз жаргалтай амьдарч болно гэдгийг ойлгодог. Харин бодит ертөнц гар утасны ертөнцөөр солигдох хил хязгаар хаана байдаг юм бол. Тэр хил хязгаарыг давж эхэлсэн гэдгээ яаж мэдэж болох вэ. Та арай гар утсанд донтогч болчихсон юм биш биз.

Гар утсанд донтогчийг бусдаас ялгах хамгийн багадаа арван шинж тэмдэг байдаг. Тэдгээр шинж тэмдгүүд тус тусдаа, эсвэл хамтдаа ч илэрч болно. Доор дурьдсан шинж тэмдгүүдээс нэг хүнд хэдий чинээ олон нь илэрнэ тэр хэмжээгээр хүнд өвчилсөн гэсэн үг.

1.Хүнтэй "амьд”-аар ярьс­наас гар утсаар ярих нь илүү хялбар бай­даг. Телефономаниуд ажил дээрээ хамт ажиллагсад­тай­гаа, эсвэл танил хүмүүстэй албан бус нөхцөлд ярилцах болоход ээрч муураад, хольж хутгаад нэг л болж өгдөггүй. Харин дараа нь гар утсаа аван хэн нэгэн рүү залгаад ярьж эхлэхэд түү­нийг зогсоох аргагүй бол­дог. Ийм хүмүүс хоёрхон давхрын дор амьдардаг хөрш­тэйгөө элдвийг ярин бүтэн цагаар утаснаас зүүг­дэж, шал дэмий зүйлээр ч байнга залган ойр дотны хүмүүсээ залхаана.

2. Зав чөлөө л гарвал мессеж бичихэд зориулна. "Амьд” харьцаанаас зугтах бас нэг хэлбэр. Ийм хүмүүс байнга л хэн нэгэн рүү захиа бичин гар утсаа тоншиж суудаг. Шууд залгаад ярьсан нь хямд, илүү хялбар байсан ч хамаагүй.

Сүүлийн үед АНУ-ын мэс засалчид эрхий хуруу нь хэвийн бус мултардаг өвчтөнүүдтэй байнга таа­рах болжээ. SMS-ийн хорхойт­нууд болон гар утаснаасаа интернэтээр аялагчид голчлон өвддөг аж.

3. Байнга л утсаа дуу­га­рахыг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд байнга л түгшүүрт хүлээлтийн бай­далд байдаг гэхэд болно. Тэд усанд орох, унтахаар хэв­тэх, бүр бие засахдаа хүртэл гээд хаашаа ч явсан утсаа биенээсээ салгадаггүй. Хэрвээ удаан хугацаагаар утас нь дуугарахгүй ч юм уу, мессеж ирэхгүй бол бу­химдаж эхэлнэ. Тэгээд байн байн утсаа авч, "Би сонсоогүй байж магадгүй” гэсэн горьдлогоор харанхуй дэлгэцийг нь ширтдэг.

4. Гар утас байхгүй байх нь тэднийг маш тав тухгүй байдалд оруулна. Утсаа хаа нэгтээ мартах ч юм уу, гээсэн бол донтогч байж суух газраа олохгүй. Тэр өөрийгөө маш их алдагдалд ор­сон, гадаад ертөнцөөс бү­рэн тусгаарлагдсан, амьд­ралын бүх л баяр баясал байхгүй болсон азгүй амь­тан мэтээр үзэх болно. Хэ­ний ч төсөөлөөгүй зэрлэг авир гаргаж ч мэднэ.

5. Өөрийн гар утсандаа бүх шинэ зүйлсийг авахыг хичээнэ. Ийм хүмүүс өөрийн хайртай гар утсандаа зориу­лан шинэ дуу, зургийг бүтэн цагаар ч хамаагүй эрж хай­даг. Мэдээж тэдний Bluetooth болон интернэт нь байнга асаатай явна.

6. Гар утсанд донтогчид сар бүрийн үйлчилгээний төлбөрт маш их мөнгө зар­цуулдаг. Ямар ч тарифтай бай­сан тэдний зарлага ба­гас­на гэж байхгүй. Хэчнээн хэмнээд ч дуудлага, мессеж, дэлгэцний зураг, ая, тог­лоом, дүрс бичлэг гээд тэ­дэнд мөнгөө үрэх зүйл хан­галттай байгаа.

7. Донтонгууд байнга гар утсаа сольдог. Яг л бээлий шигээ сольдог гэхэд болно. Тэдний хувьд "дотны найз” нь байнга "шинэчлэгдэж” байх нь хамгийн чухал. Хам­гийн сонирхолтой нь тэд утасныхаа боломжийн тал хувийг ч ашиглаж чаддаггүй. Учир нь нэгийг бүрэн су­далж амжаагүй байж өөр ши­нэ утасны тухай бодож эхэл­нэ. Дараагийн утас нь өм­нөхөөсөө илүү үнэтэй, бо­ловсронгуй байдаг.

8. Тэд утсаа үргэлж гар­таа байлгах бөгөөд аж­лынхан, найз нөхөддөө ши­нээр татаж авсан дуу, тог­лоом, зургаа гайхуулна. Гар утсаа далд хийх хэрэгтэй болбол телефономани түү­нийг хэзээ ч цүнхэндээ хийх­гүй. Хүзүүндээ зүүх юм уу, халаасандаа хийнэ. Өөрөөр хэлбэл аль болох биендээ ойрхон л байлгана гэсэн үг.

9. Өөр хүний гарт "найз”-аа өгөх маш дургүй. Зарим нэг нь бүр түүний гоё утсыг үзэж сонирхохыг хүссэн хүнд итгэлгүй, болгоомжилсон маяг­тай ханддаг. Сайн бол зөвхөн өөрийн гараар барьж байгаад л үзүүлнэ. Эсрэг то­хиолдолд тэд эвгүй ааш гар­гаж уурлаж ч магадгүй. Донтогчдын утас элдэв янзын гоёл чимэглэл, зүүлт, наалт зэргээсээ болж бараг л урлагийн бүтээл болчихсон байдаг.

10. Ихэвчлэн хэд хэдэн SIM карт болон гар утастай байдаг. Тэдний хувьд ганц сүлжээ гэдэг хэтэрхий ба­га орон зай байдаг учир бусад операторын SIM-ийг худалдан авна. Энэ нь тэдний хувьд ямар ч ашиг­гүй. Зөвхөн тэднийг эзэм­ших нь л гол зорилго. Гэхдээ хамгийн гол нь SIM карт бүр өөрийн утастай, үргэлж асаалттай, үргэлж биендээ авч явна гээд бод доо.

Хэрвээ танд эдгээр шинжүү­­дээс ядаж гурав нь байвал дараагийн хэсгийг анхааралтай уншаарай.

Их Британийн эрдэмтэд гар утаснаас хамаарах хэмжээг гурван түвшинд хувааж үзжээ.

1. "Огт хамааралгүй”- гар утастай, утасгүй тайван амьдарч, түүнийг зөвхөн харилцааны хэрэгсэл гэж үздэг хүмүүс.

2. "Хамааралтай”- гар утас байхгүй үед тааламжгүй байдлыг мэдэрдэг ч түүнгүйгээр байж чаддаг хүмүүс.

3. "Киборгууд” -гартаа утасны аппаратгүйгээр өөрий­гөө төсөөлж ч чадахгүй, алганаас нь гар утас ургачихсан юм шиг хүмүүс.

"Киборг” болохгүйн тулд гар утсандаа зарцуулж байгаа цагаа хянаж сурах хэрэгтэй. Үүнд зориулсан хэдэн хялбар зөвлөгөөг өгье.

1. Нэг удаагийн яриагаа арван минутаас хэтрүүлэхгүй байхыг хичээ. Энэ хугацаа аливаа асуудлыг шийдэхэд хангалттай хүрэлцэнэ.

2. Явуулсан мессежээ тоолж, аажмаар тоог нь бууруул. Өдөрт дээд тал нь 10-ыг л илгээдэг болбол их сайн.

3. Гэртээ бүх л өрөөгөөр утсаа барьж явалгүй тогтсон нэг газар тавьж сур. Энэ нь эхний үед хэцүү байвал ядаж үдэш унтахдаа дэрэн доогуураа хийлгүй өөрөөсөө хол тавьж бай. Шөнө тань руу утасдаад, түүнийг нь та сонсоогүй өнгөрлөө гээд дэлхий ертөнц сүйрэхгүй нь мэдээж шүү дээ. Та хэзээ ч эргүүлээд залгачихаж болно.

4. Дэлгүүр орох, хог хаях, нохойтойгоо зугаалах зэрэгтээ гэртээ утсаа орхиж сур. Тэглээ гээд танай гэрийнхэнд юу ч тохиолдохгүй. Танд ч ээлжит хэрэггүй дуудлагаа хийх, эсвэл мессеж нисгэх боломж гарахгүй.

5. Гар утасны үйл­чил­гээний төлбөрт зориулах мөнгөндөө хяз­гаар тавь. Урьд­чилсан төлбөрт үйл­чилгээ үүнд хамгийн тохиромжтой.

6. Хуучны загварын хар ца­гаан дэлгэцтэй, MP3, интернэт, камергүй утсанд SIM-ээ хийгээд нэг, хоёр долоо хо­ног бариад үз. Магадгүй таньд мэдээллийн хоосон орон зайд орчихсон юм шиг мэдрэмж төрж болох юм. Гэвч битгий бууж өгөөрэй. Ийм мэдрэмжийг даван туулахад уншлага тус болно.Сонирхолтой ном худалдан аваад гар утасны тоглоом тоглож, интернэтээр аялан, ямар ч утгагүй мессеж илгээмээр санагдсан үедээ уншиж бай.

7. Гар утсаа нэг долоо хоног унтраачих. Энэ бол хамгийн шулуухан боловч маш үр дүнтэй арга юм. Таньд хичнээн их чөлөөт цаг гарч ирэхийг харах болно. Түүнийгээ ном унших, найз нөхдийндөө зочлох, кино, жүжиг үзэх, хүүхэдтэйгээ зугаалах гэх мэтээр аль болох үр ашигтай өнгөрөөхийг хичээгээрэй. Та тэвчиж чадвал засрах бүрэн боломжтой гэсэн үг.

Эцэст нь дээрх зөвлөгөөнүүд таньд тус болохгүй бол сэтгэлээр унах хэрэггүй. Сэтгэл судлаачид очиж, илэн далангүй ярилцаж зөвлөгөө ав. Асуудал байгааг хүлээн зөвшөөрөх нь түүнийг даван туулах замын тал нь гэдэгт итгээрэй.
Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл | Үзсэн тоо: 137 | Мэдээг нийтэлсэн: ogre | Үнэлгээ: 5.0/1
Санамсаргүй сонгогдсон нийтлэл:
-За алл миний коунтэрийн cfg [татах]
-Universe best songs 2010 ( үзэхээр )
-Шинэ жил
-Бэмбэкс дугуй үнэн галзуу юм байна.
-Teamviewer [татах]

Бүх сэтгэгдлийн тоо: 0
Нэр *:
Мэйл хаяг:
Нууц үг *:
Цаг хугацаа

Мэдээний төрөл
Программ хангамж
Фото мэдээлэл
Гар утсанд
Элдэв видео
Мэдээ мэдээлэл
Кино, хүүхэлдэй
Клип
Тоглоом
Яруу найраг
СS
Кпоп
Монгол нутаг
Хичээл
Сонжоо
Бусад

Хайх

Хэрэглэгчийн булан
Зочин
Нэр:
Нууц үг:

Онлайн хэрэглэгчид

Манай сүлжээнд 2
Зочин: 2
Гишүүн: 0

Онлайн туслах

Админ SoNoR

Тоолуур

Free counter and web stats

Таны мэдээлэл

IP

Онлайн радио

Санал асуулга

Та ямар вирусны программ ашигладаг вэ?

Бүх санал: 424

Шинэ гишүүд

Нэр:өнөболд
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:duvaanjav
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:tsetsegmaa
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:enkhbat
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:budkhuu
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:budkhuu
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:uyangaa
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:wlaan
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:zoloo
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:Shurentsetseg
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:Пүрэвжамц
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:bolortuya
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:monhjargal
Хүйс: Эмэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:temuujin
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн
Нэр:buyanjargal
Хүйс: Эрэгтэй
Цол:10- зэрэглэлийн гишүүн

Манай баннер

Манай сайт таалагдаж байгаа бол манай баннерийг өөрийн сайт болон блог дээрээ тавина уу

Жижиг чат

Бидэнтэй нэгдээрэй

Designed by Amartsog of the www.SONOR.mn © 2012
Сайтад тавигдсан мэдээ материалыг ашиглахыг хатуу хориглоно!
Нvvр хуудас
Sonor music
Sonor chat
LOVE meter
S Operator